🔞 Энэхүү сайт нь зөвхөн 18 ба түүнээс дээш насны хэрэглэгчдэд зориулагдсан болно. 24 цагийн турш хүргэлттэй. 7788-1288
НүүрҮйлчилгээний нөхцөл
Тусламж · Үйлчилгээ

Үйлчилгээний
нөхцөл.

Энэхүү дэлгүүрийн платформыг ашиглах хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна. Бүртгэл үүсгэх болон захиалга өгөхөөс өмнө нөхцөлтэй танилцаарай гэж зөвлөж байна.

Дэлгүүр нээгдсэн огноо: 2025 оны 11-р сарын 20

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

1.1 "ASUUDLAASHIID.mn" онлайн дэлгүүрийн албан ёсны вебсайт болох www.asuudlaashiid.mn нь цахим худалдааны үйлчилгээ үзүүлэгч бөгөөд Carracci Glow LLC-ийн бүтээгдэхүүнүүдийг сурталчлах, худалдахтай холбогдох бүхий л харилцааг зохицуулна.

1.2 Хэрэглэгч худалдан авалт хийх, вебсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө ерөнхий нөхцөл, журамтай танилцаж, зөвшөөрч баталгаажуулсан тохиолдолд веб сайтаас худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрх үүсэх болно.

1.3 Энэхүү үйлчилгээний журмын хэрэгжилтэд Carracci Glow LLC /цаашид www.asuudlaashiid.mn гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ нар хамтран хяналт тавина.

ХОЁР. ВЕБСАЙТ БОЛОН ТҮҮНИЙ АЖИЛЛАГАА

2.1 www.asuudlaashiid.mn нь Carracci Glow LLC-ийн өмч бөгөөд энэхүү вебсайтын лого, нэр, зураг, видео болон бусад мэдээ мэдээллийг хуулах, олшруулах, дуурайх, дамжуулах болон бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.

2.2 www.asuudlaashiid.mn вебсайтын хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг Carracci Glow LLC бүрэн хариуцна.

2.3 www.asuudlaashiid.mn нь 24/7 цагийн үйл ажиллагаатай байна.

2.4 Вебсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ, БҮРТГҮҮЛЭХ

3.1 Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ www.asuudlaashiid.mn вебсайтын нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “Вебсайт”-аас хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар руу нэвтрэх нэг удаагийн нууц үгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн нууц үгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

3.2 Дээрх аргаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны Facebook хаягаар шууд бүртгүүлж, нэвтрэх боломжтой.

3.3 Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах эрхтэй болно.

3.4 Хэрэглэгч нь нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

3.5 Хэрэглэгч www.asuudlaashiid.mn вебсайтын талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд онлайн туслах-д хандан мессэж илгээх боломжтой.

3.6 Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

3.7 Вебсайтад бүртгүүлсэн хэрэглэгчийн хувийн мэдээллийг цахим худалдааны системийн бүртгэлээс өөр зорилгоор аливаа хэлбэрээр ашиглахгүй.

ДӨРӨВ. ХУДАЛДАН АВАЛТЫН ЖУРАМ

4.1 www.asuudlaashiid.mn нь бүтээгдэхүүний талаарх ерөнхий мэдээлэл өгнө. Бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчид урьдчилан мэдэгдэхгүй өөрчлөх боломжтой. Санал болгож буй аливаа бүтээгдэхүүний тоо хэмжээг тухайн бүтээгдэхүүний үлдэгдлээр хязгаарлагдана.

4.2 www.asuudlaashiid.mn сайтын болон дэлгүүр дээрх хөнгөлөлт, урамшууллууд нь өөр байж болно. Аливаа хөнгөлөлт, урамшууллыг нэг худалдан авалтад давхардуулахгүй болно. Онлайн худалдан авалтанд банкны болон бусад картын хөнгөлөлт үзүүлэхгүй.

4.3 Захиалга авах хугацаа:

4.3.1 Хэрэглэгч www.asuudlaashiid.mn цахим худалдааны вебсайтыг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

4.4 Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:

4.4.1 Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг 100% шилжүүлснээр захиалга нь баталгаажна.

4.4.2 Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.

4.4.3 Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд Carracci Glow LLC нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

4.4.4 Хэрэглэгч нь ажлын өдрийн 09:00-18:00 цагийн хооронд 7788-1288 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.

ТӨЛБӨР ТООЦОО, ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ, БАРАА БУЦААЛТ зэрэг журмууд дээрхтэй ижил зарчмаар үргэлжлэх болно.


ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

  • Хэрэглэгч: ASUUDLAASHIID.mn онлайн дэлгүүрт бүртгүүлж, захиалга өгөх хувь хүн, хуулийн этгээд.

  • Хэрэглэгч бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.

  • Хэрэглэгчийн хувийн мэдээлэл (овог нэр, нас, хүйс, улс, зураг гэх мэт) системд хадгалагдана.

  • Хэрэглэгч Facebook хаягаар бүртгүүлсэн тохиолдолд Facebook-аас хэрэглэгчийн овог, нэр, цахим шуудан, төрсөн огноо, хүйс гэх мэт мэдээллийг авч системд хадгална.

2. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ НӨХЦӨЛ

  • Цуглуулсан мэдээлэл нь захиалгыг хүргэх, захиалгатай холбоотой мэдээлэл илгээх, шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээлэл хүргэх зорилгоор ашиглагдана.

  • Мөн системийн засвар, сайжруулалт, хэрэглэгчийн үйлдлийн судалгаа хийх, шинээр бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилгоор ашиглагдах болно.

3. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ТҮГЭЭХ

  • ASUUDLAASHIID.mn болон Carracci Glow LLC нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, түгээх, ашиглуулахгүй бөгөөд аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй.

4. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ

  • ASUUDLAASHIID.mn нь хэрэглэгчийн оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

  • Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг бусдад алдсанаас үүдэлтэй гарсан хохирлыг ASUUDLAASHIID.mn хариуцахгүй.

5. ХЭРЭГЛЭГЧ МЭДЭЭЛЛЭЭ УДИРДАХ

  • Хэрэглэгч нь хувийн мэдээллээ болон дансныхаа тохиргоог хүссэн үедээ өөрчлөх боломжтой.

  • Хэрэглэгч 6 сар үргэлжлүүлэн идэвхигүй бол, түүний мэдээллийг системээс устгах болно.

6. НУУЦЛАЛЫН БАТАЛГААНЫ ШИНЭЧЛЭЛТ

  • ASUUDLAASHIID.mn болон Carracci Glow LLC нь Нууцлалын баталгаанд өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын баталгаанд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухайн өөрчлөлтийг asuudlaashiid.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.

  • Хэрэглэгчийн мэдээллийг бид хэзээ ч гуравдагч этгээдэд өгөхгүй гэдгийг баталж байна.